Секьюрити Менежмент Интернешнл ХХК /”СМИ” ХХК/ нь Улаанбаатар хотод байрладаг бөгөөд 24 цагийн чанартай харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлдэг. Хамтран ажилладаг байгууллага, гэрээ байгуулсан хамтрагч нартаа бид чанартай сэтгэл хангалуун үйлчилгээг үзүүлж байна.

Секьюрити Менежмент Интернешнл ХХК нь 2004 онд Бүгд Найрамдах Чех Улсын 100%-ийн хөрөнгө оруулалттайгаар үүсгэн байгуулагдсан бөгөөд тухайн оныхоо 05-р сарын 31-ний өдөр Нийслэлийн Цагдаагийн Газраас харуул хамгаалалт эрхлэх бүртгэлийн №59 тоот зөвшөөрлийн гэрчилгээг авч үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.